Эмнэлгийн хаалганууд

482_swingdoor

Novoferm компанийн үйлдвэрлэсэн гүйдэг хаалга (Novoslide) хагас ба бүрэн автомат гэж хуваагддаг. Энэ хаалга нь Японы технологиор үйлдвэрлэгдсэн тул хэрэглэхэд хөнгөн хялбар. Тус хаалга нь дээд хүрээнээсээ өлгөгдөж суурилсан байдаг бөгөөд ханан дотор гулсаж ордог тул нээж хаахад бараг хүч шаардагдахгүй, дуу чимээ бага. Үүнээс гадна захиалагчдын хүсэлтээр мэс заслын өрөөний хаалга, цацрагаас хамгаалах хар тугалган хавтантай хаалга гэх мэтийн олон төрлийн хаалга үйлдвэрлэдэг болохоор эмнэлэг, сувилал, асрамжийн газарт хэрэглэхэд тохиромжтой.

Хэмжээ
Дан самбарт хаалга: 765×1700 (хамгийн жижиг) ≈ 1200×2400 (хамгийн том)
Хос самбарт хаалга: 1530×1700 (хамгийн жижиг) ≈ 2400×2400 (хамгийн том)

Самбарын зузаан: 40мм
Ган листний зузаан: 0.6мм
Доторлогоо: Хатуулаг өндөртэй зөгийн үүрэн цаас
Хаалганы самбарын өнгөлгөө: Хуурай будалт (RAL өнгөний карт)
Хүрээ рамны листний зузаан: 1.5мм
Нугас: Зэвэрдэггүй ган 3D нугас буюу эрвээхэй хэлбэртэй цайрдсан ган нугас