feuerschutztueren-04Тусгай зориулалтын хаалга үйлдвэрлэгчдийн хувьд Novoferm-ийн галын хаалга (Novofire) нь олон улсын стандартын өндөр түвшинг хангадаг тул барилгын стандартыг бүрэн хангадаг. Энэ хаалга нь стандарт хүрээ болон галд тэсвэртэй тэлэгч жийрэгтэй бөгөөд төмөр хэрэгсэлүүд нь бүгд галд тэсвэрлэх шаардлагыг хангадаг тул заасан хугацаанд галаас бүрэн хамгаална. Шилэн цонхны хэмжээ, самбарын талбайн 15%-иас хэтрэхгүй буюу хамгийн ихдээ 495 мм-ийн өргөн, 800мм өндөртэй. Шилний зузаан 30-35мм. Төмөр хэрэгслүүдийн захиалгын хувьд гал-тэсвэрлэх шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгохыг хэрэглэгчдэд санал болгож байна. Хаалганы Герман 3D нугас, ECO брендийн цоож, Новофермийн зэвэрдэггүй ган бариул. Төмөрлөг эд ангийг хэрэглэгчдийн хүсэлтээр сонгож болно. (ECO, ROCK, Ingersall, DORMA гэх мэт)

Хэмжээ
Дан самбарт хаалга: 400×1500 (хамгийн жижиг) ≈ 1250×2500 (хамгийн том)
Хос самбарт хаалга: 1000×1500 (хамгийн жижиг) ≈ 2400×2500 (хамгийн том)

Галаас хамгаалж дулаан тусгаарлах хугацаа: 90минут
Самбарын зузаан: 50мм
Ган листний зузаан: 1.0мм
Доторлогоо: Галд тэсвэртэй перлит хавтан
Хаалганы самбарын өнгөлгөө: Хуурай будалт (RAL өнгөний карт)
Хүрээ рамны листний зузаан: 1.5мм; 2.0мм-хүсэлтээр
Нугас: Зэвэрдэггүй ган 3D нугас буюу эрвээхэй хэлбэртэй цайрдсан ган нугас