Тоног төхөөрөмж болон материал

Novoferm брэндийн ган хаалга үйлдвэрлэх шугам нь хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат Италийн Salvagnini S4 машиныг хэрэглэсэн тул үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээ, өнгө дизайн, хэрэгцээ шаардлагад тохируулан програмчилж шууд үйлдвэрлэх боломжтой. 1978 оноос металл хавтан боловсруулалтын техникийн дэвшил болсон s4 загварын машиныг ашиглаж эхэлсэн. Тус машин нь компьютертэй холбогдсон гидравлик толгой ашиглан дурын загварыг хүссэн хэмжээгээрээ хэв хэрэглэхгүй үйлдвэрлэдэг болохоор материалын зарцуулалт бага, эдийн засгийн хэмнэлт өндөр. Нэн ялангуяа цоолох, хэрчих, нугалах систем нь бүтээгдэхүүн нэг бүрийн нүхний байрлал, хэрчих хэмжээг алдаагүй өндөр нарийвчлалтай боловсруулан өчүүхэн ч өө сэвгүй цэмцгэр бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэдэг. Манай хаалга будах шугам нь  Novoferm брэндийн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат шугам бөгөөд Австрийн TIGER брэндийн хуурай будгаар буддаг тул шаардлагатай өнгө будгийг чанарын өндөр түвшинд гаргадаг. Үндсэн түүхий эд болох Германы Tyssen Krupp компанид үйлдвэрлэгдсэн цайрдсан ган нь маш өндөр чанартай хүний биед элдэв хор нөлөөгүйгээс гадна хуурай будаг бат бэх нэвчин шингээх чадвартай.

tehnolog_02