Бидний тухай

Новодоорс компани 2013 онд Германы ган хаалганы үйлдвэрлэлийн тэргүүлэгчдтийн нэг болох Новоферм компанийн албан есны дистрибьютерийн эрхийг авч үйл ажиллагаагаа эхлээд байна. Бид энэхүү чанартай ган хаалгануудыг Монгол улсад эмнэлгийн болон орон сууцны төсөлд нийлүүлж хэрэглэгчдийн  зүгээс өндөр үнэлэмж авсан тул эдгээр чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсын бусад  хэрэглэгчидэд байнга нийлүүлж, чанарын өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнээр хангах зорилгод шулуудсан билээ.

Бид 2005 оноос Бээжин Жинчин Транс Интернэшнл Ложистикс компанийг ажиллуулан тээврийн болон худалдааны ложистикийн үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд  бизнесийн төрөл бүрийн салбарт ажиллаж буй өөрийн байнгын үйлчлүүлэгчидтэй 10 шахам жил амжилттай хамтран ажилласаар ирсэн.

Монгол улсад европын стандартад нийцсэн бат бэх, гоёмсог, өөр өөр хэрэгцээ шаардлагад нийцэхүйц олон талын зориулалттай хаалгыг нийлүүлэн хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн үйлчилгээг санал болгож байна.

Новоферм компанийн эдгээр ган хаалгууд нь галаас хамгаалах, утаа нэвтрүүлэхгүй байх, дуу чимээ тусгаарлах, урилгагүй зочдоос хамгаалах зэрэг олон шинж чанаруудтай тул орон сууц, албан тасалгаа, худалдаа үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэр агуулахийн алинд ч тохирох хувилбараар үйлдвэрлэгдэж байна. 2 үндсэн төрлийн гражийн автомат хаалга бидний бүтээгдэхүүний нэг юм.

Новодоорс ХХК нь АНУ-ын Броан компанийн албан ёсны дистрибьютерийн хувьд Броаны бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх аянаа эхэлж байгаа бөгөөд өнөөгийн агаарын бохирдолтын түвшинд гэр орон, ажлын байранд цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлнэ.

 

9

Жилийн нийлүүлэлтийн туршлага

2013

Герман хаалга Broan-ний албан ёсны түнш

56

Монголын болон гадаадын түншүүдтэй

11

Шилдэг ханган нийлүүлэгч шагналууд

16

Багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

Тендерт оролцогч

+10 үйл ажиллагаа зохион байгуулсан

Нийгмийн хариуцлага

Новоферм группын талаар 

novoferm_plant

Novoferm групп нь анх 1955 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 2000 гаруй ажиллагсадтай. Тус групп нь орон сууц, албан тасалгаа, худалдаа үйлдвэрлэлийн байгууламжид зориулагдсан хаалга, гражийн хаалга, хаалганы хүрээ, хаалганы төхөөрөмжүүд үйлдвэрлэж Европ тивд нийлүүлэлтээрээ тэргүүлдэг компани билээ. Компанийн зарчим маш энгийн бөгөөд: Тоо биш Чанар гэсэн бодлогыг мөрддөг. Тус компани нь хамгийн бага зардлаар хамгийн дээд зэргийн чанар, тохь тухтай, аюулгүй, загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ирсэний үр дүнд хэрэглэгчдийг өөртөө зогсолтгүй татсаар ирсэн.

Novoferm групп нь 50 жилийн түүхтэй автомат гражийн хаалганы дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Sanwa Shutter групптэй нэгдсэн бөгөөд энэхүү групп нь 8400 гаруй ажиллагсадтай, дэлхийн 60 гаруй оронд жилд дунджаар 1.3 миллиард Еврогийн борлуулалт хийдэг.

 Бүтээгдэхүүний тухай бичлэг

Броан Ньютон группын талаар 

1932 онд Генри Броаны байгууласан АНУ-ын Broan-NuTone компани нь өдгөө орон сууцны агааржуулалтын бүтээгдэхүүн болох цэвэр агаарын системээр Хойд Америкт 1-р байр, агааржуулалтын сэнс болон хэншүү сорогчийн үлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч компани болсон байна. Мөн тус компани нь агааржуулалтын бүтээгдэхүүнийг бие болгох судалгааны хамгийн том төв, тэргүүний тоног төхөөрөмж, R&D багтай бөгөөд нэвтрүүлсэн олон санаа шинэчлэлүүд нь холбогдох аж үйлдвэрийн салбарт жишиг стандарт болдог байна. АНУ-н Хартфорд, Висконсинд төв офистай Broan-NuTone  нь гурван тивийн найман оронд 17 үйлдвэр болон худалдааны төвүүдийг ажиллуулж байна.

Milestones

Some remarkable events our digital marketing agency went through.

2013

April, 2013

Agency founded by 2 web enthusiasts  Dominic Benson an Noah Frost in Cambridge.

June, 2013

After few months of hard work we published our first iOS app that quickly get to the top 50!

October, 2013

We opened a new amazing office in the very heart of London. Now we have a conference hall and lab.

2014